Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах монгол иргэдийн бүртгэлийг жил бүр 2-3 удаа хийдэг. Энэ оны эхний бүртгэл өнгөрсөн сард болсон бол хоёр дахь удаагийн бүртгэл өнөөдөр /2023.04.17/ болно. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах бүртгэлтэй холбоотой дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн шалгалтын тов гарсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас болон бусад холбогдох хуудсуудад мэдээллийг нээлттэй тавиад явна. ХХҮЕГ нь Өмнөд Солонгос улсын аж үйлдвэр, хүний нөөцийн газартай гэрээтэй. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус улсын хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажилладаг. Энэ хүрээнд Монголоос Өмнөд Солонгост ажиллах гэрээт ажилчдыг илгээдэг. Өнгөрсөн 2022 онд гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цар тахлаас үл хамаарч бүртгэж, шалгалтыг зохион байгуулсан. Энэ жил мөн ямар нэгэн хориг, хязгаарлалтгүй ажилчдыг илгээнэ.
Өмнөд Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг өнөөдөр зохион байгуулна. Бүртгэл ehalamj.mn сайтаар явагдана гэлээ.

ШАЛГАЛТАД ОРОХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЗААСАН ЦАГТ Л БҮРТГЭНЭ
Хөдөлмөрийн биржээс өгсөн мэдээллээр ажлын саналын хувьд монголчуудад харьцангуй их ирдэг аж. Тухайлбал, 14 хоног тутамд 50-80 ажлын санал ирдэг байна. БНСУ-д цар тахалгүй жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очдог байна.
Эхний удаад бүртгэл хийлгэж таван асуултаас гуравт нь зөв хариулсан тохиолдолд хэлний шалгалтад орох эрх нээгдэх аж.
Сонгогдсон хүмүүсээс эцсийн шалгаруулалт буюу хэлний шалгалт, ур чадварын шалгалтын дүнг нэгтгээд өндөр онооны дарааллаар төлөвлөж буй тоонд тэнцүүлэх юм байна.
ЗӨВХӨН ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
1.Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл
2.Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл
Мөн шалгалт өгөх хуваарийг hudulmur-halamj.gov.mn, monkor.net сайтад зарлан мэдэгдэх юм байна.
Бүртгэгдсэн болон шалгалт өгөх хуваарийг бүртгэлтэй гар утасны дугаарт илгээх бөгөөд 131288 тусгай дугаараас зурвас ирээгүй бол ХХҮЕГ-т өөрийн биеэр очиж мэдээлэл авах хэрэгтэй гэсэн юм.
АНХААРУУЛГА
| БНСУ-д ажиллах иргэдийг өнөөдөр бүртгэнэ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02