Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулах мэдээ:
25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны 04-р сарын 24-ний 20 цагаас 04-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +2…+7 градус, Алтайн өвөр говь орчмоор +18…+23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
| Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02