Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо Үндэсний их баяр наадамд "Монгол адуу" уралдах хуулийг хэрэгжүүлэхээр 2022 оны 11 дүгээр сараас эхлэн монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээллийг оруулах ажлыг эхлүүлсэн байна.
2020 онд батлагдсан монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээлэл байхгүйгээс уг стандартыг шууд хэрэглэх боломжгүй байдалтай тулгарчээ.
Үндсэн хуулийн 21.3-д монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна гэсэн байдаг.
Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо Стандарт, хэмжил газарт хандан хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулсан юм. Стандарт, хэмжил зүйн газар ажлын хэсгийг хүлээн авч уулзан, стандартыг шинэчлэн батлах ажлын албан тоотыг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд шилжүүллээ.
Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэх ажлыг 2023 оны тавдугаар сард багтаан хийхээр болсон.
Ингэснээр үндэсний их баяр наадмаар монгол адуу уралдана. Энэхүү стандарт шинэчлэгдсэнээр өнгөрсөн жил баталсан сэрвээ хэмждэг Засгийн газрын тогтоол өөрчлөгдөх хуулийн шаардлага үүснэ хэмээн Стандарт, хэмжилзүйн газар мэдээлэв.

| Монгол үүлдрийн адууны стандартыг энэ оны тавдугаар сард багтаан шинэчилнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24