Зарим эх сурвалжийн мэдээлснээр улсын циркийн газарт УИХ-ын гишүүн Сү.Батболдын хамаарал бүхий “E-mart” худалдааны төвийн салбарыг байгуулахаар тохиролцсон гэх мэдээлэл цацагдах болов. Энэ талаар Монголын мэргэжлийн циркчдийн холбооны тэргүүн Т.Будаас тодруулахад "Ер нь улсын циркийн засварын ажлын талаар мэдээлэлгүй байна. "Аса" циркийн удирдлагатай холбоогүй байгаа. Бидний зүгээс улсын циркийн үйл ажиллагаа явагдах ёстой гэдэг шаардлагаа л тавьж ирсэн. Тэр талаараа хамтарч ажиллах байр суурьтай байгаа. Шинэ цирк барьж, суудлын тоог нэмнэ гэсэн. Өнгөрсөн 2022 онд циркийн уран бүтээлчдийн төлөөлөл циркийн барилгын засварын ажилтай танилцаж, зураг дарсан. "Аса" циркийн зүгээс бүтээн байгуулалтын хөрөнгө мөнгөө шийдсэн гэдгийг хэлж байсан. Тухайн үед Д.Дагвадорж аварга өөрөө "Циркийн барилгыг засч, янзалсны дараагаар олон нийтэд мэдээлэл хийж, танилцуулна" гэсэн" гэв.
Харин нийслэлийн Засаг даргын хэвлэлийн албанаас "Энэ бол ташаа мэдээлэл байна. Циркийн барилгыг зориулалтын дагуу олон улсын стандартад нийцүүлэх барилгын ажил эхэлсэн. Энэ ондоо багтаад дуусна" гэдэг хариултыг өгчээ.
Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн гэрээг үндэслэн Худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин, Монголын үндэсний циркийг байгуулсан. Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл, сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг байсан. Харамсалтай нь, улсын цирк 2020 оны наймдугаар сараас бүрэн хэмжээний засвар орж, өнөөдрийг хүртэл ажиллахгүй хэвээр байгаа юм. Харин циркчид Чингэлтэй дүүрэгт байрлах гэр хороололд байр түрээслэн, хичээллэж буй.
| Циркийн газарт "E-mart” төвийн салбарыг байгуулахгүй гэв |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02