НЗДТГ-ын үүдэнд “Цагаан хаалга" цогцолбор хотхоны захиалагчид өнөөдөр /2023.06.12/ мэдээлэл хийлээ.
Д.Зоригтбаатар захиралтай "Бүрэн өргөө" ХХК нь 2018 онд Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд "Цагаан хаалга" орон сууцны цогцолбор барьж эхэлсэн байна. Компанийн зүгээс иргэдээс байрны захиалга авч, 500 гаруй өрх захиалга өгч 80 хувь нь төлбөрөө бүрэн төлсөн хэдий ч өдгөө таван жилийн хугацаа өнгөрч байгаа боловч нэг ч иргэн байрандаа орж чадаагүй. Анх 2019 онд хотхон ашиглалтад орно гэж төлөвлөж байжээ.
Тус хотхоны оршин суугчдын зүгээс "Зарим иргэд БНСУ-аас байрны захиалга өгсөн байгаа. Тэнд очиж монголчуудаас байрны захиалга авдаг байсан байна лээ. Эх орондоо ирж чадахгүй, байргүй ч үгүй болсон иргэн олон байна. Энэ мэт шалтгаантай байраа ашиглалтад орохыг хүлээж, горьдлого тавьсан 4000 гаруй иргэний эрх ашиг хөндөгдөж байна. Эдгээр иргэд байр түрээсэлж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод байна. Харьяалалгүй гээд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байна. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сараас барилгын гадна гэр бариад өдөр бүр бүртгэл хийж, данс тооцоогоо хөтөлсөн.
Одоо хэчнээн хүн хэдэн төгрөгөөр хохиров гэдгээ тооцоолоод буй. Барилгын компанийн захирал Д.Зоригтбаатар энэ хотхоны барилгыг барьж чадахгүй гэдгээ хэлсэн. Бид тавдугаар сарын 14-нд 14.00 цагт нийслэлийн шуурхайд ирж, гурван талт уулзалт хийхэд тэгж хэлсэн. Холбогдох албаныхан бүгд байсан. Хандаагүй дарга, илгээгүй албан бичиг гэж алга. Энэ асуудлыг шийдэхгүй бол 4000 хүн гудамжинд гарлаа. Бүгд өр зээлтэй" гэв.
| "Байргүй хоцорсон 4000 хүн гудамжинд гарахад бэлэн байна" |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02