Цагдаагийн байгууллагаас жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний нээлтийг зургаадугаар сарын 30-ны өдөр нийслэлээс хөдөө, орон нутаг руу зорчих таван чиглэл байршил, 21 аймгийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулжээ.
Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргасан тогтоолоор зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралт, гэмтлийг 50-иас доошгүй хувиар бууруулах үндсэн зорилт тавьж, 2021-2030 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны 10 жил” болгон зарласан байна.
Дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол тогтмол ордог бөгөөд 2030 он болон 2060 онд ч энэ үзүүлэлт өөрчлөгдөхгүй гэдгийг судлаачид урьдчилан тооцоолжээ.
ТЦА-наас иргэдийг замын хөдөлгөөний дүрэм журмыг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцох, буруу дадал хандлагыг өөрчлөх зорилгоор нөлөөлөл сурталчилгаа болон хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулжээ.
Тухайлбал 2019 оноос эхлэн “Яараад яахав дээ”, “Ирээдүйгээ хамгаалъя”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” зэрэг ухуулга, нөлөөллийн аян, арга хэмжээг зохион байгуулснаар тухайн хугацаанд бүртгэгдсэн зам тээврийн ослын тоо -8.1 ээс -50.8 хүртэл хувиар буурсан байна. Энэ жил гадаад, дотоодын жуулчдын аялал зугаалга, Үндэсний их баяр наадам, таван аймаг, 46 сумдын тэгш 100 жилийн ойн баяруудтай холбоотой орон нутгийн замд хөдөлгөөний эрчим нэмэгдэж зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэл учирч болзошгүй байна.
Тиймээс улсын хэмжээнд нээлтээ нэгэн зэрэг хийж буй аяны хүрээнд иргэд, хөдөлгөөнд оролцогчдод үнэ төлбөргүй ашиглуулах “Монгол Улсын авто замын сүлжээг холбосон газрын орон зайн мэдээлэл бүхий навигашн /Navigation/ системтэй болох, замын мэдээлэл, зам засвар, хөдөлгөөний түгжрэл, дэд бүтэц, замын дагуух үйлчилгээний төв, шатахуун түгээх станцын байршлын мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх” зорилготой Navigation системийн аппликейшныг технологийн компаниудтай хамтран хөгжүүлж бэлэн болгосон ба энэхүү аппликэйшний тусламжтайгаар орон нутагт зорчих үедээ зам засвар, замын талаарх бодит мэдээллийг авах, зам тээврийн осол их гардаг зам, байршлын мэдээллийг иргэд, хөдөлгөөнд оролцогч та бүхэн авах боломж бүрджээ.
| Энэ жил таван аймаг, 46 сумдын тэгш 100 жилийн ойн баяр болно |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02