Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр, Баянгол суманд энэ сарын 17-21-ний өдрийн хооронд завь болон машинаар эргүүл, хяналт шалгалтыг ажлыг зохион байгууллаа.
Тус аймгийн Хүдэр сумын 2 дугаар багт байрлах “Монгол алт” гэх газарт ойн болон усан сан бүхий газарт 245 га эвдэгдсэн талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахаар бэлтгэн завдаж байсан гэмт үйлдлийг таслан зогсоож, тухайн газарт байрлуулан тавьсан экскаватор, алт угаах төхөөрөмж, ковш зэрэг техник хэрэгслийг лацдаж, ажиллаж байсан иргэдийг албадан тараан ажиллажээ.
Мөн Ерөө сумын 3 дугаар багийн Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хавчиргана” гэх газарт иргэн Б бусадтай бүлэглэн газрын хэвлийд халдаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулан байгаль орчинд хохирол учруулсан үйлдлийг таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх хэргүүдийг шалгах явцад хууль бусаар олборлосон алт үнэт металлыг иргэн Ч-ээс хураан авч ажилласан.
Экологийн цагдаагийн алба нь хууль бусаар ашигт малтмал олборлосон, олборлохыг бэлтгэн завдаж байгаа гэмт үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр усан завиар болон машинт, явган эргүүл, хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: ЦЕГ
| Иргэний хууль бусаар олборлосон алт, үнэт металлыг хураажээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24