Олон нийтийн дунд "найман ишигний" гэж нэрлэгдэх болсон малын хулгайн хэргийг давж заалдах шатны шүүх хурал маргааш 10.00 цагт Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газрын байранд эхэлнэ.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын малчин Гэрэлзаяа, Төмөр нарын эхнэр нөхөр хоёр малын хулгайн хэргээр эхнэр нь 2.6 жил, нөхөр нь 2 жилийн хорих ял эдэлж байгаа. Энэ гэр бүлийн ард ой 2 сартайгаас дээш насны дөрвөн хүүхэд 80 настай эмээгийн хамт үлдсэн байна.
ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүүнзаяа, Хэнтий аймгийн Прокурорын газраас 2022 оны аравдугаар сарын 6-ны өдөр Г, Т нарыг Эрүүгийн хуулийн зүйл ангиудад заасны дагуу мал хулгайлах, Т-гийн ээж болох Д-г мөн хуулийн тусгай ангийн зүйл заалт дахь мөнгө угаах гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн. Тус шүүхээс 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Г, Т нарыг олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Г-д 2 жил 6 сар, Т-д 2 жилийн хорих ял оногдуулсан.
Эрүүгийн хуульд бүлэглэн мал хулгайлсан 2 жилээс 8 жилийн хугацаанд зөвхөн хорин ял шийтгэнэ гэж заасан. Үүний дагуу шүүхээр шийдвэрлэсэн. Олон нийтийн сүлжээгээр яриад байгаа шиг хорихоос өөр ял сонгох санкц энэ хуульд байхгүй юм.
Найман ишиг биш олон тооны мал хулгайлсан нь шүүхээр тогтоогдсон. Т-гийн ээж болох Д-г анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэвч тус хэрэгт Прокуророос эсэргүүцэл бичсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгчид мөн гомдол гаргасан гэж мэдээлсэн юм.
| "Найман ишигний" гэх хэргийг шүүх хурал маргааш нээлттэй явагдана |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24