Олон тооны мал хулгайлсан гэх хэрэгт буруутгагдсан эхнэр, нөхөр болон нөхрийн ээж өндөр настан Д нарын гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2023.08.02/ Хэнтий аймагт болсон.
Энэ хэргийг хэрхэн хянаж шийдвэрлэсэн талаар товч тоймыг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа бичжээ.
Тоймд,
Анхан шатны шүүхээс нөхрийн ээж, шүүгдэгч Б.Д-г “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгаж, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Г-г 2 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Ц.Т-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна гэж үзээд давж заалдах шатны шүүх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тогтлоо.
Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Г, Ц.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж А.Г, Ц.Т, Б.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ гэжээ.
| Шүүгч Б.Дэнсмаа: Шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хуулийг ноцтой зөрчсөн |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24