Ням, 2024-11-24
Хүүхдийг нь зодсон багшийг аав нь зодсон явдал Малайзад болжээ

Цахим орчинд хүүхдээ өмгөөлж багш нарыг цохиж буй бичлэг өчигдөр тархаад байсан. Энэ хэргийг Монголд болсон гэх ойлголт явж байсныг цагдаагийн газраас шалгаж Монголд болсон хэрэг биш гэж мэдээлэв.
Тодруулбал дээрх бичлэг нь 2023 оны наймдугаар сарын 29-ний өдөр Малайз улс дахь хүүхэд асрах төвд 4 настай хүүг сурган хүмүүжүүлэгч багш нь зодож байгаа дүрс бичлэг CCTV камерт үлдсэн байна. Асран хамгаалагч нь тус бичлэгийг үзэж, улмаар хүүхэд асрах төвийн хоёр багшийн биед халдсан үйл явдал болжээ. Уг бичлэг нь манай улсад болсон үйл явдал мэтээр цахим орчинд нийтлэгдсэн байна. Иймд цахим сүлжээнд зураг, бичлэг нийтлэхдээ эх сурвалжийг дурдаж, олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Хүүхдийг нь зодсон багшийг аав нь зодсон явдал Малайзад болжээ
2023-09-05 11:42:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0