Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр болсон билээ.
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яаралтай шийдвэрлэх асуудлууд, ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өгчээ. Үүнд:
Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн уялдааг сайжруулж, Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 10 сард бэлэн болгож, холбогдох газруудаас саналыг нь авч тусгах;
"Сэлбэ сэргэлт" төслийн нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлж, төслийн явцыг шуурхайлах;
Шинэ Хархорум хотын инженер, геологийн судалгааг нарийвчилж, бусад судалгааны ажлыг эрчимжүүлэх;
Хот байгуулалтын агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтэц, чиг үүрэг, төсвийн саналыг Сангийн яаманд хүргүүлэх;
Батлагдсан ерөнхий төлөвлөгөөнөөс сургууль, цэцэрлэгийг хасаж, зураг төсвөө өөрчилж, барилга барьж буй асуудалд арга хэмжээ авч ажиллах;
Тусгай зөвшөөрөл олголтыг хялбарчилсан түр журмуудыг дахин нягталж, боловсронгуй болгох;
БХБЯ-нд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хийсэн шалгалтын зөвлөмжүүдийг хэрэгжүүлж, хугацаа хэтэрсэн болон шилжүүлсэн бичгүүдийг шуурхай хянаж шалгаад, эргэн танилцуулах.
Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам
Батлагдсан ерөнхий төлөвлөгөөнөөс сургууль, цэцэрлэгийг хасаж, зураг төсвөө өөрчлөн барилга барьж буй асуудалд арга хэмжээ авах үүрэг өгөв |
|