Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 06-ны өдөр цагдаагийн алба хаагчтай төстэй хувцас өмссөн иргэнийг зодож буй дүрст бичлэг түгээжээ. Үүнийг тодруулахад иргэн “С” наймдугаар сарын 27-ны өдөр “Драгон” орчмын автомашины зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулж явдаг иргэн “Б”-г зоджээ. Энэ үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар тогтоон шалгаж байна. Иргэн “Б” нь цагдаагийн алба хаагч биш бөгөөд гэрэл ойлгогчтой хантааз, гэрэл асдаг дохиур мод хэрэглэн сайн дураараа зогсоол дээрх автомашины хөдөлгөөнийг зохицуулж явдаг, аль нэгэн байгууллагад харьяалалгүй иргэн байна.
Цагдаагийн алба хаагчтай төстэй хувцас өмссөн иргэнийг зоджээ |
|