Нохойнд хазуулж буй эмэгтэйд туслахгүй явж байгаа харагдах Ланд машинтай хүнийг муулах шүүмжлэх зэрэгцэж байна. Уг камерийн бичлэгийг нь нөхөр нь тасдаж, сошиалд дургүйцлээ илэрхийлсэн нь анхаарал татсан сэдэв болжээ. Энэ талаар хэдэн үг:
Ландтай эрхэм хэн ч байсан гэсэн түүнд туслах нь хүн ёсны асуудал байсан. Хуулиндаа бол тодорхой арга хэмжээ авах л байх. Гэхдээ тэр хүн нохойноос айдаг эсвэл зүрхний өвчтэй, яаруу сандруу нөхцөлд хурдан шийдвэр гаргах чадваргүй иргэн байж болно. Ямар ч хүн байж болно гэсэн үг. Гол нь тэр хазуулж буй бичлэг нь дуу чимээгүй бичлэг. Үүнийг нь хүмүүс буруугаар ойлгож туслах оролдлого хийхгүйгээр харж байснаа явчихсан мэтээр шууд л ойлгогдохоор. Гэвч үгүй ажээ. Иргэн туслахыг оролдож машинаа сигналдаж, хашгирч орилж нохойг хөөх гэж оролдсон байна. Яг тэр үед хажуу хавийн дэлгүүрээс хүн туслахаар гарч ирсэн учир машинаа асаагаад яваад өгчээ. Энэ тал дээр тухайн хүн заавал өөрийгөө эрсдэлд оруулж дөрөв таван нохой хүн зууж байхад машинаасаа гарч туслах албатай ч юмуу гэх маргаан гарч байна. Өөрөөр хэлбэл заавал туслах албатай юмуу гэх маргаан. Хууль хэрхэхийг, иймэрхий жишээ нь дээр ямар хариуцлага тооцохыг хуулийнхан мэднэ биз. Хүмүүсийн уурлаад байгаа шалтгаан нь амьдралын гол зорилго бол хүний амь аврах, магадгүй бусдад туслах боломжийг бурхан олгож байхад ашигласангүй гэх бурхан шашны энэрэнгүй үзлээс болсон байж магадгүй. Гэхдээ тэр хүн айсан учраас туслахыг хүссэн ч чадаагүй бол яах вэ. Энэ тал дээр маргаж байгаа хүмүүсийн аль талынх нь буруу биш. Анх бичлэгийг үзэхэд нохойд хазуулсан. Хазуулж байхад хажууд нь байсан машин зүгээр л яваад өгсөн. Ийм л бичлэг харагдсан. Ингэж ойлгогдохоор бичлэгийг харсан хүмүүс, цаад учрыг ойлгохгүй бухимдсан. Эхэндээ тэгж харагдахаар бичлэг байна лээ. Сүүлд өгсөн ярилцлагадаа, "Би туслах гэж оролдсон. Намайг буруутай гэж үзвэл хариуцлага" хүлээнэ гэсэн байна.
Ямартай ч энэ үйл явдал нь иймэрхүү тохиолдолд "бусдадаа туслаж байгаарай" гэсэн санааг л өгөх, сэдэл сэтгэл, зоригийг өгөх үйл явдал боллоо. Энэ талаар эерэгээр л харчихъя. Бусдадаа үхэлтэй нүүр тулаад ч болов туслаач гэж хашгирах сошиалын нэг тал. Туслах албатай ч юмуу гэх нөгөө тал. Гол нь туслах хэрэгтэй гэсэн ганц санаа л яваа харагдах юм.
Б.Оюука
Нохойнд хазуулж буй эмэгтэйд туслах албатай юмуу |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27