Ням, 2024-11-24
Машинаараа хүн хөөсөн гэх "Гачуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат машинаараа адуутай залуус хөөж буй бичлэг цахим орчинд тарсан. Уг асуудалд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн долоодугаар сард уг хэргийг шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн ч прокурорын байгууллагаас өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэгвэл Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага хэргийг дахин шалгаж, улмаар шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, зүйлд зааснаар буруутган шалгаж буй. Тус зүйл ангиудад, хүнийг санаатай алах, худал мэдээлэл тараасан гэх зүйл заалтууд багтаж байна.

Машинаараа хүн хөөсөн гэх "Гачуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
2023-09-08 17:34:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0