Ням, 2024-11-24
Ховд аймагт тарваган тахлын халдварын улмаас тогтоосон хязгаарлалтыг цуцалжээ

Ховд аймгийн Жаргалант суманд Тарваган тахлын нэг тохиолдол батлагдсантай холбогдуулан ойрын хавьтал найман иргэнд PCR шинжилгээ хийжээ. 
PCR шинжилгээний хариу өчигдөр 18:00 цагт гарсан байна.
Улмаар тарваган тахлын халдвартай иргэний ойрын хавьтал болсон хүмүүсийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тул хязгаарлалтын дэглэмийг цуцалж, постуудыг татан буулгаж, хөдөлгөөнийг хэвийн болгосныг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.
Энэ талаар Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа "Тарваган тахлын халдварын улмаас тогтоосон хязгаарлалтыг цуцаллаа. Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын халдварын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдэж, шинжилгээгээр батлагдсан.
Мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтлын найман хүнийг олж тогтоон PCR шинжилгээ хийлээ. Шинжилгээний эцсийн хариу бүгд сөрөг гарсан тул хязгаарлалтын дэглэмийг цуцалж, постуудыг татан буулган хөдөлгөөнийг хэвийн болгосныг мэдэгдье.
Тарваган тахлын халдвар авсан иргэний биеийн байдал хэвийн. БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлан шаардлагатай эмчилгээ хийж байна. Харин ойрын хавьтлын иргэдийг зургаан хоног гэрийн тусгаарлалтад байлгахаар боллоо" хэмээн цахим хуудсандаа бичжээ. 
 

Ховд аймагт тарваган тахлын халдварын улмаас тогтоосон хязгаарлалтыг цуцалжээ
2023-09-11 09:44:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0