Ням, 2024-11-24
Машинуудыг үзэмжээр ялгаж явуулна

Замын түгжрэлтэй холбоотойгоор Долоон буудал-Нисэх-Яармаг хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага таввсан. Тодруулбал, нийт 12 мянга гаруй метр урттай хашаа хайс тавих бөгөөд одоогоор 3000 м-ийг тавиад байгаа аж. Үүндээ НЭГ тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл харамсалтай нь Яармагийн замын нэгдүгээр эгнээг хашаалсан хашааг амралтын өдрүүдэд мөргөж, дайрсаар сүйтгэжээ. Энэхүү хашлагыг Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах төслийн нэгж тавьсан юм.  Энэхүү хашлагыг хариуцагч нэгжийн дарга Ч.Батзориг өчигдөр хэвлэлд ярилцлага өгөдхөө “машинуудыг үзэмжээр ялгаж явуулна” хэмээн ярьжээ.
Түүний энэхүү өнгө үзэмж ярьсан мэдэгдэл олны дургүйцлийг хүргэсэн. Тэрбээр хөрөнгө чинээтэй нэгэн гэдэг нь ХОМ-ээс харагдана. Дарга Ч.Батзориг нь 80 орчим саяын орлоготой. Нийтдээ 1.5 тэрбумаар үнэлэгдэх хоёр орон сууц, зуслангийн нэг байшинтай. 319 саяын үнэ бүхий NISSAN PATROL хөлөглөдөг, 80 саяын үнэт эдлэлтэй, 40 саяын газартай, 40 саяын хадгаламжтай, бусдаас 200 саяын авлагатай бол нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Машинуудыг үзэмжээр ялгаж явуулна
2023-09-12 12:35:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0