Ням, 2024-11-24
Япон Улсын “KDDI сан”, “Өү Си Си” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Онцгой байдлын ерөнхий газар, Ази-Номхон далайн Цахилгаан холбооны байгууллага, хамтран мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлээд байна.
 
Тэгвэл ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төслийн ерөнхий санхүүжүүлэгч Япон Улсын “KDDI сан”, далайн болон газрын дэвшилтэт технологийн шилэн кабель үйлдвэрлэгч болох Япон Улсын “Өү Си Си” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэхүү төсөл хэрэгжснээр аялал жуулчлалын томоохон бүс нутаг дэвсгэр болон дэд бүтэц бүрэн шийдэгдээгүй алслагдсан бүс нутгийн иргэдэд гамшгийн аюулын зарлан мэдээлэл цаг алдалгүй, түргэн шуурхай хүрэх, өргөн нэвтрүүлгийн FM радиогийн дамжуулах станц, сувагчлал бий болох суурь тавигдсан юм.
 
Мөн FM радиогийн үндсэн дохиог дамжуулах шинэ технологийн “hybrid” буюу цахилгаан болон интернэтийн хосолмол шилэн кабелийг Хатгал тосгоноос Хөвсгөл нуурын Хүзүүвчийн шил, Жанхайн даваа орчмоор усан доогуур татсан нь харилцаа холбооны дэд бүтэц болоод өндөр хурдны интернэтийн дамжуулалтыг нуурын орчимд бий болгох боломж бүрдээд байна.
Ингэснээр Монгол Улсын өргөн уудам нутагт үүрэн холбоо болон өргөн нэвтрүүлгийн сүлжээний тархалт сайжирч аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед иргэдийн өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, хариу арга хэмжээ авах мэдлэг, мэдээлэл авах зэрэг олон давуу тал болж байна.

Япон Улсын “KDDI сан”, “Өү Си Си” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2023-09-12 13:15:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0