Чингис хаан Үндэсний музей энэ баасан гараг буюу энэ сарын 15-ны өдөр ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ.
Тус музейн захиргаанаас өвлийн цагийн хуваарьт шилжиж буйтай холбоотой дотоод ажилтай тул энэ баасан гарагт олон нийтэд үйлчлэхгүй гэдгийг мэдэгдсэн юм.
Улмаар есдүгээр сарын 15-ныг хүртэл музей 09.00-20.00, тасалбарын касс нь 19.00 цаг хүртэл ажиллах юм байна.
Ташрамд дурдахад хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Чингис хаан Үндэсний музейн үзвэрийн үнэ:
0-6 насны хүүхэд үнэгүй
18 нас хүртэлх ахлан ангийн сурагчид 15
бакалаврын түвшний оюутан 15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 15
ахмад настан /эрэгтэй "60+", эмэгтэй "55+"/ 15
том хүн 30
гадаадын иргэн 30
гадаад хүүхэд 15 мянган төгрөгөөр тус тус үйлчлэх юм.
Чингис хаан үндэсний музей нь 22,500 м.кв талбайтай, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шийдэл бүхий есөн давхар барилгатай билээ.
1-8 давхартаа нийт 10,200 м.кв талбай бүхий Монголын анхны төрт улсууд, Монголын их эзэнт улс, түүний бүрэлдэхүүний улсууд, XV-ХХ зууны үеийн хаад язгууртнууд, Дэлхий дахин ба монголчууд, Их хааны хүндэтгэлийн өргөө зэрэг байнгын үзүүллэгийн нийт зургаан танхим, түр үзэсгэлэнгийн хоёр танхимтай юм.
Чингис хаан музей баасан гарагт ажиллахгүй |
|