Бямба, 2024-05-18
Өнөөдөр сондгойгоор төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жилийн эхэн үед Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгах зорилгоор наймдугаар сарын 26-ны өдрөөс тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ялгаж, хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.
Уг шийдвэр есдүгээр сарын 15-ныг хүртэл хэрэгжих хугацаатай. Тодруулбал өнөөдөр сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Харин маргаашаас эхлэн хуучин горимдоо орж, 5 ба 0-ээр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй бол ирэх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй нь.
Автомашины улсын дугаарын сүүлийн орноор хязгаарлагдах зохицуулалтыг сануулж байна.
1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үйлчлэх журамтай.

Өнөөдөр сондгойгоор төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
2023-09-14 09:48:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0