“Драгон” автовокзалыг Толгойт руу шилжүүлсэн асуудлыг “Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нутаг нэгтнийхээ бизнесийг дэмжих зорилгоор хийсэн “ гэдэг хэл ам дагуулах болсон. Эл асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.09.13/ дараах тайлбар хийв. Тэрбээр “Драгон авто вокзал нь “иргэдэд тав тухгүй байна. Машин зогсох зогсоол алга, иргэдэд үйлчлэх 00 алга” гэхчлэн олон жил хэл ам дагуулж ирсэн байдаг. Үе үеийн Зам тээврийн сайд, үе үеийн хотын удирдлага шийдэх гээд шийдэж чадахгүй айдаг байсан юм билээ. Өнөөдрийн хэл ам болж байгаа шиг зүйл болно гээд айгаад асуудал шийддэггүй галаас зугатдаг байсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг дарга бид нар түгжрэлийг шийдэхийн тулд энэ мэт асуудлыг эцэслэх ёстой гэж үзээд шийдсэн. “Драгон” автовокзалаар жилдээ 800,000 орчим иргэн үйлчилгээ авч зорчдог. Иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, Авто тээврийн үндэсний төвд автовокзалын үйлчилгээг сайжруулах чиглэл өгсөн. Тус төв нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, “Номин “компанийн газар дээр үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн. Энэ нь хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага тогтооно. “Драгон” автовокзалыг нүүлгэснээр үйлчилгээ сайтай, зөв шийдвэр болсон хэмээн олон нийт үзэж байгаа. Надад айж, ичээд байх зүйл алга. Нэг хэсэг гэр бүлийнхэн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүд зорчиж байгаа иргэд, худалдааны төвийн түрээслэгчдээс олдог орлогоо алдаж байна. Дахиад томоохон худалдааны төв барьж байгаа. Тэр улсууд хамгийн гол нь нийтийн эрх ашгийг бус өөрсдийн ашиг орлогыг бодож, бухимдан зохион байгуулалттайгаар гүтгэлэг тарааж байгаа. Надад хууль зөрчсөн, хулгай хийсэн зүйл байхгүй. Хууль зөрчсөн нь тогтоогдож, нотлогдох юм бол хариуцлагаа өөрөө хүлээнэ” гэсэн юм.
“Драгон” автовокзалыг нүүлгэснийг зөв гэж олон нийт харж байна |
|