Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улс(БНЭУ)-ын Гадаад Хэргийн дэд сайд С.Кумар, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нартай уулзлаа. Уулзалтын үеэр БНЭУ-ын Гадаад хэргийн яамнаас тус улсын санхүүжилтээр баригдах Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулсныг дуулгав. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон гүйцэтгэгч компаниуд гэрээ байгуулан барилга угсралтын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсныг баталгаажуулсан юм. Түүнчлэн “Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв”-ийн барилга угсралтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, англи хэлний багш нарын ур чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцов. Уулзалтын эцэст хамтарсан санхүүжилтээр жилд 40 хүртэлх англи хэлний сургагч багшийг БНЭУ-д мэргэшил дээшлүүлэхэд хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо
Англи хэлний 40 хүртэлх сургагч багшийг Энэтхэгт мэргэжил дээшлүүлэхэд хамтран ажиллахаар болов |
|