НӨАТ-ын сугалааны тохирол есдүгээр сарын 20-ны Лхагва гарагийн 13:00 цагаас Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана.
Энэ удаагийн тохиролд 2023 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ebarimt системд 42,991,588 баримт бүртгэгджээ.
Сугалаагаар:
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой болсон билээ.
НӨАТ-ын сугалаа Лхагва гарагт болно |
|