Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг байна.
Энэ сарын өдөрлөг есдүгээр сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд үргэлжлэх аж.
Энэхүү өдөрлөгт оролцох иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн
Баянгол
Баянхошуу
Дүнжингарав
Мишээл
Оргил салбаруудад очихоос гадна 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдон иргэний, захиргааны, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Тус өдөрлөгийг зургаа дахь жилдээ сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж буй.
Маргааш эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно |
|