Ням, 2024-11-24
Гараашинд хүн угаартаж нас барсан хэрэг гарчээ

Хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, ЦЕГ-ХМТ-өөс "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарааш дотор “Хүн угаартаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус гараашинд 38 настай, эрэгтэй нас барсан, UTV бартаат замын дөрвөн дугуйтын хөдөлгүүр асаалттай байсан. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.  Тиймээс хүйтний улирал эхэлж буй буй энэ үед иргэд автомашин болон тээврийн хэрэгслийг битүү орчинд асаалттай байлгаж дотор нь орохгүй байх зэргээр эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг анхаарууллаа.

Гараашинд хүн угаартаж нас барсан хэрэг гарчээ
2023-09-19 10:51:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0