Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
Тэгвэл өнөөдөр ирэх жил зохион байгуулагдах “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн төлөвлөгөө боловсруулах, зөвлөлдөх уулзалтыг хийлээ.
Уулзалтад Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-ын Элчин сайдын яамны дэд аташе Сара Гүдроу, Батлан хамгаалах, хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Д.Ариунаа, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалаас хошууч Алексей Файнблот, хошууч Марл Пасибэ, хошууч Эрик Кастнер, тэргүүн ахлагч Этан Вэркола нарын төлөөлөгчид оролцсон юм. Уулзалтаар талууд ирэх жил зохион байгуулагдах “Говийн чоно-2024” сургалт, дадлага сургуулийн агуулга, хэрхэн зохион байгуулах бодлого төлөвлөлтийн талаар санал солилцлоо.
“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн талаар санал солилцов |
|