Ням, 2024-11-24
Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтын бүртгэл үргэлжилж байна

Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээг хийх мэдлэг, ойлголт, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ”-ын бүртгэл явагдаж байна.
Мэргэшүүлэх сургалтын бүртгэлийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоотод хийнэ. Холбоо барих утасны дугаар: 51-263549, 80180990, 94080618
Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн байна. Маягтыг эндээс татаж авна уу. Үүнд:
сургалтад элсэхийг хүссэн өргөдөл;
элсэлтийн анкет;
иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
дипломын хуулбар тус бүр 1% (магистр дипломын эх хувийг авч ирэх, гадаад хэл дээр бол орчуулгын хамт);
мэргэшлийн сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
сүүлийн нэг жилд авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь;
бүртгэлийн хураамж 15,000 төгрөгийг (Төрийн сангийн 100900031406 дансанд) төлсөн баримт.
Жич: Холбогдох материалыг бүрдүүлэн, ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд өөрийн биеэр бүртгүүлнэ.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтын бүртгэл үргэлжилж байна
2023-09-19 11:18:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0