Бямба, 2024-05-18
Нисэх, Яармагийн нийтийн тээврийн автобусны цагийн хуваарьт өнөөдрөөс өөрчлөлт оруулжээ

Нисэх, Яармагийн иргэдийн үйлчлүүлдэг нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарьт өнөөдрөөс өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал Наадамчдын зам, Нисэх, Яармагийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ өмнө нь 06:20 цагаас эхэлдэг байсан бол 06:00 цагаас иргэдэд үйлчилж эхэллээ.
Тухайн чиглэлүүд нь:
Ч:7 “Нисэх-МУБИС-Ард кино театр” 
Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4 дэлгүүр” 
Ч:77 “Нисэх-Яармаг-120 мянгат”.
Эдгээр чиглэлд нийт 42 автобус явдаг байна.
Харин өчигдөр шинээр ирсэн Skywell загварын 20 цахилгаан автобусанд смарт карт уншигч суулгах зэрэг бэлтгэл ажлаа хангаж дуусаад үйлчилгээнд явуулах аж.

Нисэх, Яармагийн нийтийн тээврийн автобусны цагийн хуваарьт өнөөдрөөс өөрчлөлт оруулжээ
2023-09-19 15:24:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0