Автомашингүй өдрөөр буюу энэ сарын 23-нд Сүхбаатарын талбай орчимд замын хөдөлгөөнийг 7.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана. Тодруулбал, Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Мөн Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар, дотогш замуудыг түр хугацаагаар хаах аж.
Бямба гаригт замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана |
|