Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар зохион байгуулагдаж буй Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлагч нарын уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагаас шалгарсан шилдэг ахлагчдаас бүрдсэн бүрэлдэхүүн өчигдөр Налайх дүүргийн спорт цогцолборт бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээн болон багийн тэмцээнд оролцож, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.

Ингээд бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлагч П.Сүхбат авхаалж самбаа, хурд хүчээрээ шалгаран манлайлсан бол Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлагч Ц.Бямбадорж удаалж, гуравт Төв аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлагч С.Ууганбаатар шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Ц. Балжинням түрүүлж, Орхон аймгийн Онцгой байдлын газрын ШУЗМТасгийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Ү. Мажигсүрэн удаалж, НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дуудлага хүлээн авагч, Г.Уугандэлгэр гуравдугаар байр шалгарав.

Түүнчлэн ахлагч нар гадаад хэл, буудлага, цэргийн дүрэм, багийн тэмцээнд амжилттай өрсөлдсөн. Онцолж сонирхуулахад, Төв аймгийн Онцгой байдлын газрын эрэгтэй, эмэгтэй ахлагчид бүгд цэргийн дүрмийн шалгалтад эхний таван байрыг эзэлсэн байв. Ахлагч нарын дунд зохион байгуулсан оюун ухаан, спортын тэмцээн ийнхүү амжилттай өндөрлөсөн бол тэд өнөөдөр салбартаа тулгамдаж буй асуудлаа хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Шадар сайдтай уулзалт хийх юм.
| Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээний шилдгүүд тодорлоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24