Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хариуцлагагүй ажиллаж, үйл ажиллагааны дүрмээ зөрчсөн талаар мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр /2023.09.25/ Авлигатай тэмцэх газраас тус байгууллагын Ерөнхийлөгч Ж.Хатанбаатарыг шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ талаар АТГ "Допингийн эсрэг байгууллагатай холбоотой гомдол мэдээллийн дагуу АТГ хэрэг бүртгэл нээж шалгаж эхлээд байна. Одоогоор хэрэг бүртгэлийн шатанд явж байгаа учраас хэн нэгнийг яллагдагчаар татаагүй. Тиймээс Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгчийг шалгаж байгаа гэдэг зүйл байхгүй. Хэрэг бүртгэл нээж шалгасны дараагаар хэнийг яллагдагчаар татах эсэх тодорхой болно" гэсэн мэдээлийг өглөө.
АТГ: Допингийн эсрэг байгууллагатай холбоотой хэрэгт хэрэг бүртгэл нээсэн |
|