Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Дорнод аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулна.
Сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.
Тус аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь хүчтэй газар хөдлөлтийн гамшиг, ой хээрийн түймэр, усны ослын үед үндэсний болон орон нутгийн удирдлагын харилцан ажиллагааг жигдрүүлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, тодотгох, нөөцийн тооцоо, судалгаа гаргах, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох зорилготой юм.
Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг орон нутгийн бүх шатны удирдлага, иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, бэлтгэл бэлэн байдлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэлнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24