Дөрвөн хүн угаартаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд дугаар тоотод хүн угаартаж, нас барлаа гэх дуудлага бүртгэгджээ. Дуудлагын шалгалтын ажиллагааг явуулахад 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхэдтэйгээ угаартаж, амиа алдсан байдалтай байжээ. Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндагийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Бага насны гурван хүүхэд ээжтэйгээ хамт угаартаж, нас баржээ |
|