Ням, 2024-11-24
“Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан”-ы протоколд гарын үсэг зурлаа

Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан” 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр болж, талууд протоколд гарын үсэг зурлаа.

Хуралдаанд Монгол Улсаас ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОХУ-аас Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд А.В.Куренков тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Хамтарсан комиссын хуралдаанаар Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам хоорондын 2024-2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлав. Тус төлөвлөгөөнд Монгол, Орос, Хятад гурван улсын гал түймэр унтраах, аврах албаны олон улсын дадлага сургуулийг зохион байгуулах, Монгол Улсын Онцгой байдлын алба хаагчид Олон улсын гал түймэр унтраах, аврах ажиллагааны IV их хуралд оролцох, Хий дамжуулах хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтарсан сургалтууд зохион байгуулах зэрэг ажлуудыг тусгасан байна.

Түүнчлэн Хил орчмын нутаг дэвсгэрт хил дамнасан гамшиг, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих зорилгоор баталсан Шуурхай мэдээлэл солилцох журамд заасны дагуу мэдээлэл солилцоход онцлон анхаарах, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сэтгэлзүйч бэлтгэх сургалтуудыг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Монгол-Оросын хамтарсан комиссын ХХ хуралдаан 2025 онд ОХУ-д зохион байгуулагдана.


“Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан”-ы протоколд гарын үсэг зурлаа
2023-09-28 12:33:53
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0