Ням, 2024-11-24
"Б.Махбалыг сулласан шүүхийн захирамж"-ийг эсэргүүцэж Прокуророос Нийслэлийн шүүхэд гомдол гаргажээ

2018 онд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн Б.Махбалд шүүхээс 11 жилийн хорих ялыг оноосон. Тэгвэл Б.Махбалд гурван жил, зургаан сар, нэг хоногийн ял үлдээд байхад нь өчигдөр сулласан юм. Түүнийг сулласан даруйд нь Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн шүүхэд хандан, "Б.Махбалыг хугацаанаас нь өмнө сулласан Багануур дүүргийн шүүхийн захирамжийг эсэргүүцэж гомдол гаргасан" байна. Сонирхуулахад,Б.Махбалыг хугацаанаас нь өмнө сулласан үндэслэл нь, хоригдож байх хугацаандаа засрал хүмүүжлийг олж, үлгэр жишээ зан төлөвтэй болсон гэсэн хорих ангийн удирдлагын дүгнэлттэй холбоотой аж. Тодруулбал, хорих ангийн удирдлагын дүгнэлтийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд уг шийдвэрийг гаргасан байна.

"Б.Махбалыг сулласан шүүхийн захирамж"-ийг эсэргүүцэж Прокуророос Нийслэлийн шүүхэд гомдол гаргажээ
2023-09-28 16:59:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0