Бямба, 2024-05-18
Дорнод аймагт нас барсан байдалтай олдсон хүүгийн хэрэгт хойд аавыг нь шалгаж байна

Дорнод аймагт долоон настай хүү амь насаа алдсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өгөв. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа " 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 21.00 цагийн орчимд Дорнод аймгийн цагдаагийн газарт “Миний долоон настай хүү оршин суух газраасаа энэ сарын 25-ны өдрөөс хойш алга болсон" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 25-30 алба хаагч тухайн хүүхдийг хайх эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Энэ хүрээнд авагдсан мэдээлэл дагуу 2023 оны есдүгээр сарын 28-ны 16.00 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшир гэх газрын ойролцоо, Хэрлэн голоос 400 метр орчим зайд долоон настай хүүхдийг нас барсан байдалтай олж тогтоосон гэв.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “Талийгаач хүүгийн алга болсон өдрөөс хойших зам маршрутыг бүгдийг нь шалгаж байгаа. Уг хэрэгт  34 настай Б-г холбогдуулан шалгаж, цагдан хорьсон байна.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тухайн аймагт 25-30 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Шалгалтын ажиллагаа дуусгавар болоогүй байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Дорнод аймагт нас барсан байдалтай олдсон хүүгийн хэрэгт хойд аавыг нь шалгаж байна
2023-09-29 10:22:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0