Ням, 2024-11-24
Хөх хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан 30 сувилагчид гэрчилгээ олголоо

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн сувилагчдын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт өндөрлөлөө. Монгол Улсаас сургалтад хамрагдсан 30 сувилагчид гэрчилгээ олгож, гарын авлага өгөв. Хөх хотод болсон энэ удаагийн сургалтаар европ анагаах ухаанаар мэргэшсэн сувилагчдад уламжлалт эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, шинэ сувилагчийг чиглүүлэх төлөвлөлт, сувилагчийн үүрэг хариуцлагын талаар онолын мэдлэг олгосон байна. Мөн өвдөлт намдаах, хүйтэн өвчнийг анагаах монгол эмнэлгийн заслын аргуудаас эзэмших дадлага сургалтыг зохион байгуулжээ.

Хөх хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан 30 сувилагчид гэрчилгээ олголоо
2023-09-29 10:32:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0