Өнөөдөр /2023.09.29/ МИАТ ТӨХК-ийн удирдлагууд өөрийн байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, "Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дотоодын компаниудаас ашиг нэмсэн үнээр онгоцны шатахуун худалдаж авдаг байсан. Харин Газрын тосны тухай хуулийн 7.2-т онгоцны шатахууныг экспортлогч орнуудаас шууд худалдаж авах нөхцөл бүрдсэн. Иймд 2022 оны есдүгээр сараас Монголын төрийн өмчийн Эрчис ойл компаниар дамжуулан Рос нефьт компаниас шатахуун хямдралтай үнээр шууд авах боломжтой болсон. Мөн өнгөрсөн жилүүдэд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу шатахууны хэмнэлт гарсан зэргээс үүдэн тийзний үнийг 10-15 хувиар бууруулж байна. Тухайлбал, Улаанбаатар Бээжин чиглэлийн билет 26 хувиар буурсан бол зарим чиглэлд хамгийн багадаа 10 хувиар буурсан. Дундажлахаар 10-15 хувиар буурч байна. Мөн Бээжин Улаанбаатар чиглэлийн хоёр талын хамгийн хямд тийз 881 мянгаас эхэлж байна. Улаанбаатар-Инчеон-Улаанбаатар 1.200.000, Улаанбаатар-Бусан-Улаанбаатар 1.100.000, Улаанбаатар- Хонконг-Улаанбаатар 1.400.000, Улаанбаатар-Токио-Улаанбаатар 1.700.000, Улаанбаатар-Истанбул- Улаанбаатар 1.600.000, Улаанбаатар- Франкфурт – Улаанбаатар 1.900.000 төгрөгөөс эхэлж байна. Энэ бол манай хамгийн хямд тариф байна" гэлээ.
МИАТ: Тийзний үнийг 10-15 хувиар бууруулж байна |
|