Улаанбаатар хотод хийгдэж буй томоохон зам, гүүрийн засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар Замын хөгжлийн газраас мэдээлэл өгөв. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан "Энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 27 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Наадамчдын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбосон гүүр, замын ажил 73 хувьтай байна. Зайсангийн хос гүүрний эхнийх нь ашиглалтад орсон, ажлын явц 68 хувьтай. Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон замын ажил 10 хувьтай байгаа. Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх замын ажил 75 хувьтай, арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно" гэлээ. Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавьж байгаа билээ.
Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх зам ирэх сарын 1-нд ашиглалтад орно |
|