Энэ сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншандад алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ талаар Дорноговь аймгийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Дорноговь аймгийн Онцгой комисс “Өнөөдөр буюу 10 дугаар сарын 5-ны өглөө ОБЕГ-ын агаараас эрэн хайх нисэх нэгж, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг 7.00 цагт Улаанбаатараас хөөрч, Мандах сумын нутаг дэвсгэрт ирсэн. Одоо агаараас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Манлай суманд ажилласан ажлын хэсэг Дорноговь аймгийн Мандах сум чиглэлд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Сайхандулаан сумын ажлын хэсэг мөн эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн. Одоогоор алга болсон охиныг олоогүй. Эрлийн ажил үргэлжилж байна. Сургуулийн сурагчийг гэмт этгээд зохион байгуулалттайгаар авч явсан ноцтой хэрэг гараад байна. Хуурамч цахим хаягаас батлагдаагүй мэдээлэл хүргэж, эрлийн ажлыг төөрөгдүүлэх оролдлого хийж байна” гэв.
Алга болсон охиныг эрэн хайх ажил үргэлжилж байна |
|