Баасан, 2024-05-17
Нийслэлийн 20 хороо олон улсын стандартын нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүллээ

НЗДТГ-аас Нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад олон улсын стандарт нэвтрүүлэхээр тусгасан. Энэ зорилтын хүрээнд “Нийслэлийн хороодын үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх төсөл”-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү төсөл нь гурван үе шаттай үргэлжилсэн бөгөөд Олон улсын стандартын академи, Олон улсын үйлчилгээний төгөлдөршлийн институт байгууллагуудтай хамтран оролцогч хороодыг сонгон шалгаруулж, сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлж, баталгаажуулалтын аудитыг хийсэн юм.

Төслийн үр дүнг танилцуулах, гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болов. Төслийн үр дүнд нийслэлийн зургаан дүүргийн 20 хороо Чанарын менежментийн тогтолцооны шаардлага ISO 9001:2015, Үйлчилгээний төгөлдөршил-зарчим ба загвар ISO 23592:2021 стандартын гэрчилгээгээ гардан авч, нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэгч байгууллага боллоо. Тодруулбал, Баянгол дүүргийн 5, 14, 23-р хороо, Баянзүрх дүүргийн 19, 26, 36-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 23, 27, 38-р хороо, Сүхбаатар дүүргийн 6, 10, 11-р хороо, Хан-Уул дүүргийн 22, 23, 25-р хороо, Чингэлтэй дүүргийн 10, 18, 22-р хороо үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцоо, Үйлчилгээний төгөлдөршлийн олон улсын стандартыг нэвтрүүлж, нэгдсэн менежментийн тогтолцооны гэрчилгээгээ гардан авсан.

Энэ үеэр төсөлд оролцогч хороодын төлөөлөл хэлэлцүүлэг хийж, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд тулгарсан бэрхшээл, сорилт, амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцаж, харилцан суралцсан нь үр дүнтэй байлаа. Түүнчлэн хороодын 14 албан хаагч Дотоод аудиторын гэрчилгээгээ гардан авлаа.

Цаашид төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэхэд хороод үйл ажиллагаандаа үйлчилгээний стандартыг хэвшүүлэн, сайн туршлагаасаа харилцан суралцаж, түгээн дэлгэрүүлэх, цаашлаад нийслэлийн 204 хороо ISO олон улсын стандартыг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг зөвлөх байгууллагаас онцолсон юм.


Нийслэлийн 20 хороо олон улсын стандартын нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүллээ
2023-10-27 17:52:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0