Ням, 2024-11-24
Ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 6 хувь болгон бууруулахаар иргэд нэгдэж түр хороо байгууллаа

Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх түр хорооноос мэдээлэл хийлээ. 
"Манай улсын хувьд 110 мянган өрх ипотекийн зээлтэй. Тэдний зарим нь 8 хувийн хүүтэй зээлээ төлж байхад зарим нь 6 хувиар зээлээ төлдөг.  Өөрөөр хэлбэл нийт зээлдэгчдийн 64,200 нь 8 хувиар төлж байгаа нь шударга бус байдлыг бий болгож байна. Тиймээс иргэд өөрсдөө нэгдэж ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх түр хороо байгуулсан. Энэ 2 хувь нь бага юм шиг харагдаж байгаа боловч урт хугацаандаа хүний амьдралд ихээхэн нэмэр болох хэмжээний мөнгөн дүн. Зээлийн илүү төлөлт 2 хувийг нөхөж авах гээгүй. Харин илүү төлөлтөө хүүхдийнхээ боловсрол бусад хэрэгцээтэй зүйлдээ зарцуулахыг хүсэж байна. Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх түр хорооноос 100 мянган хүний гарын үсгийг D parlament дээр цуглуулахыг хүсч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 18 мянган иргэн саналаа өгчээ. Тэд энэ тоог 15 хоногийн хугацаанд энэ тоог 100 мянгад хүргэж, ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох асуудлаа шийдүүлэх зорилготой. Учир нь тэдний ард 200 мянган иргэний эрх ашиг хөндөгдөж байна.

Ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 6 хувь болгон бууруулахаар иргэд нэгдэж түр хороо байгууллаа
2023-10-31 13:48:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0