УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах товтой. Гэвч хуралдаан хийгээгүй, харин 2024 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн яам, УИХ дахь Төсвийн байнгын хорооноос мэдээлэл өгөхөөр болжээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн “Төсвийн орлогыг нийт 590 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ орлогоор төсвийн тэнцлийг сайжруулсан. Мөн төсвийн зарлагыг 300 орчим тэрбум төгрөгөөр буурууллаа. Өөр нэг онцлох зүйл нь хөрөнгө оруулалтын хэмжээг бага зэрэг нэмсэн.
Нийгмийн хамгааллын чиглэлд тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг шийдвэрлэсэн. Тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувь нэмэгдүүлнэ гэж тооцсон. Бага тэтгэвэр авч байгаа хүмүүс инфляцад хамгийн их өртөж байгаа. Тиймээс тэтгэврийг жигд буюу тоогоор, 100 мянган төгрөгөөр нэмэх нь зөв гэж үзэж, үүнд шаардлагатай 140 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн" гэв.
Монгол улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар энэ сарын 10-ны өдөр эцэслэн баталсан. Ирэх оны төсвийн хууль батлагдсанаар төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25 их наяд төгрөг, зарлагын хэмжээ 27 их наяд төгрөг болж байна. Ирэх онд Монгол Улсын эдийн засаг 7 хувь өсч, нүүрсний экспорт 60 сая тоннд хүрч, инфляци 8.5 хувиар буурч, ДНБ 74 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолжээ.
| "Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхэд шаардлагатай ₮140 тэрбумыг шийдвэрлэсэн" |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24