ОХУ-аас шатахуун, түлшний нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа бөгөөд ойрын дөрөв хоногт нийт 350 вагон түлш хилээр нэвтрэх хуваарьтай байгаа бол цаашид 730 вагон түлш нийлүүлэх хуваарийг “Оросын Төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс ирүүлснийг ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов мэдээллээ. Хуваарийн дагуу 11 дүгээр сарын 29-ний өдөр 117 вагон түлш хилээр орж иржээ.
Харин “Rosneft” компанийн зүгээс нөөц хангалттай, нийлүүлэлт хэвийн хийж байгаа ч төмөр замын тээвэр зохион байгуулалттай холбоотой зарим бэрхшээл үүсээд байсныг шийдвэрлэсэн талаар онцолсон байна.
Түүнчлэн Монгол Улсад нийлүүлэх шатахуун, түлшний тээвэрлэлттэй холбоотой асуудлыг “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Орлогч дарга ОХУ-ын талаас бүрэн хариуцан ажиллахаар болжээ. Харин Монголын талын тээвэр зохион байгуулалтад бэрхшээл тулгарч буй учраас анхаарал хандуулах хэрэгтэйг тодотгож байна.
11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар АИ-92 автобензин 20 хоног, АИ-95 автобензин 25 хоног, дизель түлшний 16 хоногийн нөөцтэй байгааг Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ.
О.Нарантуяа
| Ойрын 4 хоногт 50 вагон түлш хилээр нэвтрэх хуваарийг ОХУ-ын тал ирүүлэв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24