2023 онд ногоон эдийн засаг БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнд 1.6 их наяд ам.долларын өсөлт дагуулсан байна.
2023 онд цэвэр эрчим хүчний салбар БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн нийт өсөлтийн 40 хувийг бүрдүүлсэн байна.
Өнгөрсөн онд ногоон эдийн засаг БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд 1.6 их наяд ам.долларын хувь нэмэр оруулсан нь шинэ дээд үзүүлэлт болсныг тус улсын "Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв" тайландаа онцоллоо. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн дүн болж байна.
Энэхүү өсөлт нь БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралыг тодорхой түвшинд нөхсөн аж. Мөн өнгөрсөн онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтийн зорилтот түвшин буюу 5.2 хувьд хүрч өсөхөд нөлөөлсөн байна.
Хэрэв цэвэр эрчим хүчний салбарын хувь нэмэр байгаагүй бол БНХАУ-ын эдийн засаг гурван хувийн өсөлттэй гарах байсныг улсын "Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв" онцолжээ.
Цэвэр эрчим хүчний салбар БНХАУ-ын эдийн засагт чухал байр суурь эзэлж буйг энэхүү судалгаа харуулж байна. Тухайлбал: аж үйлдвэрлэлийн бодлогын хүрээнд усан далан, төмөр зам, цөмийн эрчим хүч өргөн нэвтэрсэн аж. Мөн нарны хавтан үйлдвэрлэл, цахилгаан автомашин зэрэг салбарт бүтээгдэхүүний илүүдэл гарснаар үнэ хямдарч, зарим талаар ашиг нь буурсныг судалгаанд онцолжээ.
Ц.Батжаргал
| 2023 онд цэвэр эрчим хүч БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн 40 хувийг бүрдүүлжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24