Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар худалдааг тэлэх зорилгоор Засгийн газар хоёр гэрээ байгуулахаар идэвхтэй ажиллаж байна гэв. Тэрээр “БНСУ-тай Чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээ үргэлжилж байна. Бид анхны Чөлөөт худалдааны гэрээг Японтой байгуулсан. Мөн ОХУ-тай Чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийсэн” гэсэн юм.
2022 онд хойд хөрштэй хийсэн нийт худалдааг 100 хувь гэж үзвэл тус улсын экспорт 97 хувь, гурван хувь нь л манай экспорт байжээ. Худалдааны харьцаа эрс алдагдсаныг эндээс харж болно.
2023 оноос махны экспорт өсөж, харьцаа 95/5 болжээ. Ч.Хүрэлбаатар сайд “ЭЗХЯ сүүлийн хагас жилийн турш тус улстай яриа хэлэлцээ хийж бараг дуусаж байна. Гурван бүлэг барааг татваргүй, квотгүйгээр тус улсад экспортлох боллоо. Эдгээр нь мах, арьс шир, ноос, ноолуур болон эдгээрээр хийсэн бүтээгдэхүүнүүд юм. Нийт 375 бараа болно. Энэ шийдвэр манай улсын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг өсгөх, худалдааг тэлэх, энэ гурван салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой” гэв.
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар манай нийт экспортын ердөө 1 хувь нь ОХУ-д ногдож байна. Импортын хувьд энэ жин 26 хувь байжээ. Тус улсаас хүнс, гэр ахуйн бараа, тоног төхөөрөмж импортолж байна.


Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна