Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бидний амьдарч буй дэлхийн маань байгаль орчин хэрхэн өөрчлөгдсөн талаарх маш олон баримтуудыг та бид сонсож байна. Тиймээс Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт төрхийг онгон дагшнаар нь авч үлдэх, дэлхийд болон Монголд ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамлын төрөл зүйлүүдийг хайрлан хамгаалах зорилготой үзэсгэлэн Швейцарь болон Герман улсад олны хүртээл боллоо. Байгалийн гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат “Хүлээсгүй орчил” нэртэй тус үзэсгэлэнгээ Швейцарь улсын Базел хотын Монгол Гэр нийгэмлэг, Лузанн хотын AMSR нийгэмлэг, Герман улсын Frieburg –хотын н.Баасанжаргал нартай хамтран зохион байгуулсан аж.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Байгалийн гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Хүлээсгүй орчил” гэрэл зургийн үзэсгэлэн Щвейцарийн Базел болон Лузан хотуудад болж байна. Үзэсгэлэнд Монголчууд болон Щвейцарьчууд ирээд Монголын сайхан байгалиар аялж, ан амьтны зургийг, бичлэгийг үзэж үнэхээр сайхан амьд мэдрэмж авч байна. Гадаадад төрж, өсөж байгаа Монгол хүүхдүүд маань тэр болгон очиж үзэх боломж байдаггүй. Маш сайхан үзэсгэлэн боллоо дахин дахин ирээрэй гэж хүсэж байна. Гадаадад байгаа монголчууддаа ийм сайхан мэдрэмж, сайхан байгаль, жинхэнэ монголоо гэсэн сэтгэгдэл үлдээж байгаад маш баяртай байна. Манай элчин сайдын яамны зүгээс хамтран ажилсандаа маш их баяртай байна” хэмээн онцолсон байна.

“Photo life” студийн захирал, гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат хэлэхдээ “Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөн бидний өмнө тулгарч буй асуудал болсон энэ цагт хүн бүр хүсэл мөрөөдөл зорилгоо нэгтгэх ёстой. Тиймээс хүн байгалийн хүйн холбоог илүү ойр болгох, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, эх дэлхийгээ үзэсгэлэнт сайхнаар авч үлдэхийн тулд “Нэг Дэлхий” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд “Хүлээсгүй орчил” үзэсгэлэнг гаргаж байна. “Хүлээсгүй орчил” гэрэл зургийн үзэсгэлэнг үзсэн Монгол, Щвейцарь, Герман иргэд сэтгэл хангалуун жинхэн амьд байгалийн эрч хүчийг мэдэрч, зэрлэг ан амьтанг харлаа. Гадаадад амьдарч байгаа монголчууд маань эх орноороо бахархаж, нутагтаа очсон юм шиг мэдрэмж төрлөө дараа зун Монголыхоо сайхан байгалиар аялахаар шийдсэн гэж байна.
Үзэсгэлэнг үзэж дуусчихаад нэг Щвейцарь иргэн “Үнэхээр гайхалтай мэдрэмж сэргээсэн гэрэл зураг, видео кино байлаа. Үнэхээр эрч хүч мэдрүүлсэн гайхалтай зурагнууд байна. Монгол орноор аялахад өнөөдрөөс эхлэн бэлдэнэ” гэж байна. Герман улсын Frieburg –хот нь ногоон хот гэдгээрээ дэлхийд алдартай. Энэ хотыг иргэд үзэсгэлэнийг үеэр “Монгол гайхалтай ард түмэн юм. Энэ олон зуун жил онгон дагшин энэ үзэсгэлэнтэйгээр авч үлдэнэ гэдэг гайхалтай ухаан шүү” гэж дурдаж байсан юм. Олон хүний сэтгэлд хүрсэн нь “Хүлээсгүй орчил” гэрэл зургийн үзэсгэлэнгийн маань зорилго биелж эх орноо гадаад сурталчилж, монгол иргэддээ сэтгэл хангалуун сайхан хором мөчийг бэлэглэсэндээ баяртай байна. “Нэг дэлхий” төсөл маань цаашлаад Америк, Япон улсуудад үзэсгэлэнгээ гаргаж эх дэлхийгээ хамгаалахад уриалах юм” гэлээ.







| “Хүлээсгүй орчил” үзэсгэлэнгээр Монгол орноо сурталчилж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24