Баасан, 2024-11-22
Э.Баатарцогт: Ноогдол ашиг 2020 оны тавдугаар сарын 1-нээс хойш иргэдийн дансанд орно

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ноогдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.  “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт хэлэхдээ "Хувьцаа эзэмшигч иргэдэд мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэдий ч “1072 Хувьцаа мэдээллийн төв”-д хандаж буй иргэдийн тоо их хэвээр байна.
 
2020 оны гуравдугаар сарын 16-23-ны хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 8,127 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 637 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авсан. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 28,783 иргэн биечлэн ирж үйлчилгээ авч, 1800-1072 лавлах утсаар 65,512 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан.
 
 Ноогдол ашгийг 2020 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ноогдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандаж хүсэлтээ гаргаж, өөрийн ноогдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ноогдол ашиг 2020 оны тавдугаар сарын 1-нээс хойш орно" гэв. 

Э.Баатарцогт: Ноогдол ашиг 2020 оны тавдугаар сарын 1-нээс хойш иргэдийн дансанд орно
2020-03-23 13:42:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ