Баасан, 2024-11-22
Цахилгааны шөнийн тариф хөнгөлөх хугацаа дууслаа

Гэр хорооллын өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл чөлөөлдөг.
 
Үүний дагуу цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх хугацаа дуусгавар боллоо. Энэ онд улсын хэмжээнд 160 мянган айл өрх 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх тооцоололтой байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлж байв.
 
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2016 онд Засгийн газраас гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргаж байв. Ингэснээр улсын төсвөөс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөд зориулж,
 
2017 онд 6 тэрбум                                           
 
2018 онд 9 тэрбум
 
2019 онд 20 тэрбум төгрөг зарцуулжээ.
 
Цахилгааны шөнийн тарифаа хөнгөлүүлэхийн тулд айл өрхүүд хоёр тарифт тоолууртай байх ёстой юм.

Цахилгааны шөнийн тариф хөнгөлөх хугацаа дууслаа
2020-04-02 14:00:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ