Даваа, 2024-04-29
ШӨХТГ-аас шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийнэ

ШӨХТ-аас өнөөдөр /2020.04.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ШӨХТГ-ын дарга Б.Лхагва нар оролцлоо. Тэд мэдээллийнхээ эхэнд тус газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар зэрэгтэй хамтран Ажлын хэсэг гаргасан талаараа хэллээ. Ажлын хэсэг нь бензин, шатахууны чанар, дүүргэлтэд хяналт тавьж, шалгалтын ажиллагаагаа явуулах аж.
 
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Хяналт шалгалтын хоёр Ажлын хэсэг гаргалаа. Шатахуун жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуйн нэгжид түүврийн аргаар шалгалтаа хийнэ. Хөндлөнгийн иргэдийн төлөөллийг оруулж шалгалтын ажлыг явуулна. Хэвлэл мэдээллийнхэн хамт явж шалгалт хийж болно. Шатахуун, бензиний дээжийг нь авч, шинжилгээ хийнэ. Дүүргэлт, дутуу шахалтын хувьд ШТС-ууд лац, ломботой байдаг. Тэр хүрээндээ ажлаа явуулж байна. АМГТГ болон МХЕГ, ШӨХТГ-аас төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг байнга хийдэг. Шалгалтын ажиллагааг энэ долоо хоногт явуулж, албан ёсны дүнг ирэх долоо хоногт танилцуулна" хэмээн онцоллоо. 

ШӨХТГ-аас шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийнэ
2020-04-20 09:30:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ