Баасан, 2024-11-22
“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Э.Дөлгөөнийг томиллоо

“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болжээ.
 
Нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөнийг томиллоо. Тэрбээр өчигдөр (2020.04.29) “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцтай танилцжээ.
 
Цаашид төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоо уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэл өглөө. Мөн шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг санууллаа гэж “Эрдэнэс Монгол” компаниас мэдээлэв.

“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Э.Дөлгөөнийг томиллоо
2020-04-30 10:24:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0